Алсын хараа, зорилго, зорилтууд

Алсын хараа

Монголын газар тариаланг мэргэшсэн газар тариалан болгох

Эрхэм зорилго 

Агрономч мэргэжлийн үүрэг ач холбогдлыг сурталчлах, агрономчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, газар тариалангийн салбар дахь мэргэшсэн үйл ажиллагааг дэмжихэд бидний эрхэм зорилго оршино.

Зорилтууд

  1. Улс орон, нийгмийн хөгжилд газар тариалангийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг төр, олон нийтэд сурталчлах
  2. Монгол орны газар тариалангийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд агрономчид, судлаачдын анхаарлыг хандуулах
  3. Төр засгийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд агрономч мэргэжилтний үүрэг оролцоог нэмэгдүүлэх
  4. Агрономч мэргэжилтний ажлын байрны хүртээмж, хангамж, эрэлт хэрэгцээ, нийгмийн халамж, ур чадварыг хөгжүүлэхэд төр олон нийтийн анхаарлыг хандуулж урамшуулал хариуцлагын жишиг орчин бүрдүүлэх
  5. Олон улсын жишигт хүрсэн газар тариалангийн судалгаа, сургалт, үйлдвэрлэл явуулахад мэргэжилтний үүрэг оролцоог нэмэгдүүлж үр дүнг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
  6. Үндэсний хэмжээнд мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, залуу халааг бэлтгэх, нийгэм эдийн засгийн хөгжилд салбарын хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх цогц бодлого боловсруулах