Журам

Монголын Агрономчдын Холбоо НҮ ТББ-ын Тэргүүний 2017 оны 1 сарын11 өдрийн ......тоот тушаалын…..рxавсралт


 

МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО НҮ, ТББ-ЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1 Энэхүү журам нь Монгол улсын ТББ-ын тухай хуульд үндэслэн Монголын Агрономчдын Холбоо НҮ ТББ-ын /цаашид Холбоо гэх / үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, чанар, үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагааны явцад үүсэх харилцааг зохицуулна.

 

Хоёр.Зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл

2.1Зорилго:

Холбоо нь агрономч мэргэжлийн үүрэг ач холбогдлыг сурталчлах, агрономчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, Газар тариалангийн салбар дахь мэргэшсэн үйл ажиллагааг дэмжихэд бидний эрхэм зорилго оршино.

Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

2.1.1Улс орон, нийгмийн хөгжилд газар тариалангийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг төр, олон нийтэд сурталчлах

2.1.2Монгол орны газар тариалангийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд агрономчид, судлаачдын анхаарлыг хандуулах

2.1.3Төр засгийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд агрономч мэргэжилтий үүрэг оролцоог нэмэгдүүлэх

2.1.4Агрономч мэргэжилтний ажлын байрны хүртээмж, хангамж, эрэлт хэрэгцээ, нийгмийн халамж, ур чадварыг хөгжүүлэхэд төр олон нийтийн анхаарлыг хандуулж урамшуулал хариуцлагын жишиг орчин бүрдүүлэх

2.1.5Олон улсын жишигт хүрсэн газар тариалангийн судалгаа, сургалт, үйлдвэрлэл явуулахад мэргэжлийн үүрэг оролцоог нэмэгдүүлж үр дүнг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

2.1.6Үндэсний хэмжээнд мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, залуу халааг бэлтгэх, нийгэм эдийн засгийн хөгжилд салбарын хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх цогц бодлого боловсруулах

2.2Үйл ажиллагааны чиглэлүүд:

2.2.1Газар тариалангийн хөгжилд шинжлэх ухааны ололт, амжилтуудыг бүтээлчээр нэвтрүүлэхэд мэргэжлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих

2.2.2Төр засгийн бодлого боловсруулахад агрономч мэргэжилтний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжилд мэргэшсэн үйл ажиллагааны үйлчлэлгээний жишиг тогтооход анхаарах

2.2.3Агрономч мэргэжилтний ажлын байрны орчинг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож , залгамж халааг эрчимтэй бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх

2.2.4Орон нутгийн хөгжил, газар тариалангийн үйлдвэрлэлд хянан баталгаа хийж улсын бодлого хэрэгжихэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх

 

Гурав. Төрийн бус байгууллагын удирдлага, бүтэц, хяналтын тогтолцоо, зохион байгуулалт

3.1 Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөл гэсэн бүтэцтэй байна.

Удирдлага:

3.1.1 Төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийг хурал байна.

3.1.2. Бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийг сонгоно. Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ

  • Удирдах зөвлөлийн даргыг сонгох
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
  • Байгууллагын жилийн төсөв батлах
  • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
  • Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох
  • Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх

3.1.3 Холбоог бодлогын түвшинд Монголын Агрономчдын Холбооны тэргүүн/ цаашид Тэргүүн гэх /

үйл ажиллагааны түвшинд дэд тэргүүн / цаашид Гүйцэтгэх захирал гэх/ нар удирдана.

3.1.4 Тэргүүний эрх үүрэг

·Тэргүүн нь удирдах зөвлөлийн дарга байна.

·Холбооны үйл ажиллагаанд бодлогын түвшинд хяналт тавьж ажиллах

·Холбооны хэтийн зорилтыг боловсруулж, төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих, үүрэг даалгавар өгөх

·Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх

·Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах

·Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй

3.1.2Гүйцэтгэх захирлын эрх үүрэг

·Холбооны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах

·Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гадаад дотоодод төрийн бус байгууллагыг төлөөлөх

·Холбооны зорилго зорилтын хүрээнд асуудал боловсруулж, ажлын хэсэг байгуулан, удирдагчийг томилон ажиллуулж хариуцлага тооцох.

·Сар улирал жилээр ажлаа төлөвлөж, тухай бүр удирдах зөвлөлд тайлагнаж байна.

·Өмч хөрөнгийг захиран зарцуулах

·Хууль, гэрээнд заасан бүрэн эрх

3.1.3Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна.

3.1.7 Хяналтын зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосноор удирдах зөвлөлийн

хурлаар томилж чөлөөлнө.

3.1.8Хяналтын зөвлөлийн гишүүн нь ТББ-ын гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.

3.1.9Хяналтын зөвлөл нь дараахь үндсэн үүрэгтэй

·Гүйцэтгэх удирдлага болон ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих

·ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих

Дөрөв.Гишүүнчлэл

4.1 Холбооны гишүүний эрх зүйн байдал

4.1.1 Холбооны гишүүн Холбооны эрхэм зорилго, дүрэм, дотоод журмыг хүлээн зөвшөөрч монгол

улсын газар тариаланг мэргэшсэн тогтвортой болгох эрмэлзлэлтэй монгол улсын иргэн тус

холбоонд сайн дурын үндсэн дээр гишүүнээр (цаашид гишүүн гэх) элсэж болно.

4.1.2 Холбооны гишүүний бүртгэлийг удирдах зөвлөл хариуцаж, өөрчлөлт хөдөлгөөнийг шийдвэр гарснаас хойш ажлын долоо хоногийн дотор хийнэ.

4.1.3. Холбоо нь хүндэт болон оюутан гишүүнтэй байж болно. Эдгээр гишүүд нь 4.1.1-т заасан гишүүнд хамаарахгүй.

4.1.4 Гишүүний эрх, үүрэг үүсэх

Холбооны гишүүдийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр гишүүний эрх үүснэ.

4.1.5 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гишүүнээр элсэх өргөдөл гаргаагүй этгээд хүсэлт гаргасан тохиолдолд холбооны удирдах зөвлөлийн (цаашид УЗ гэх) хурлаар хэлэлцэж, гишүүнээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

4.1.6 Энэ дүрмээр олгох хөнгөлөлт, чөлөөлөлтөөс бусдаар гишүүдийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.1.7 Гишүүний эрх, үүрэг Монголын Агрономчдын Холбооны гишүүн нь дараах эрхтэй. Үүнд:

·Холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;

·Холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;

·Холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;

·Холбооны үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;

·Холбооны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл нийт гишүүдийн 5хувийн дэмжлэг авснаар эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

·Холбооны харьяалах бүтцийн байгууллагад хэлэлцэгдэж буй асуудлаар санал өгөх;

·Монголын агрономчдын холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, сургалт, семинар болон үзэсгэлэн зэрэгт нэн тэргүүнд хамрагдах, үнийн тодорхой хөнгөлөлт эдлэнэ.

·Хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.

4.1.8 Гишүүн нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

·МУ-ын ТББ тухай хууль, Холбооны дүрэм, Холбооноос гаргасанжурмыг дагаж мөрдөх;

·Гишүүний татвар төлөх;

·Холбооны үйл ажиллагаанд оролцох,

·Холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

·Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас холбоонд учруулсан хохирлыг нөхөн төлөх.

4.1.9 Гишүүний эрх, үүрэг дуусгавар болох, түдгэлзүүлэх Дараах тохиолдолд гишүүний эрх, үүрэг дуусгавар болно. Үүнд:

·Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон;

·Нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон.

·Гишүүний эрх нь дуусгавар болсон этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас Холбоонд учруулсан бодит хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

·Дараах тохиолдолд гишүүний эрх, үүргийг түдгэлзүүлнэ. Үүнд:

·Мэргэжлийн хариуцлагын хорооноос мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн;

4.1.10 Монголын Агрономчдын Холбоо болон түүний гишүүнд хориглох зүйлс

Гишүүний үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

·Өөрт эрх олгогдоогүй асуудлаар Холбоог төлөөлөх, мэдэгдэл хийх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

·Тодорхой албан тушаал эрхэлж буй гишүүний хувьд олж мэдсэн дотоод мэдээлэл эсхүл байгууллагын нууцыг задруулахгүй байх;

·Гишүүн нь ижил нэртэй байгууллага байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох.

Монголын Агрономчдын Холбоо болон түүний гишүүд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

·Холбооны зорилгод нийцээгүй аливаа үйл ажиллагаа

·Улс төрийн болон шашны үйл ажиллагаа эрхлэх, сурталчлах;