13-03-2023, 13:06
УЗ-ийн 2023 оны 1-р сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ХАА-Н АНХНЫ ЭМЭГТЭЙ , ГТ-ЫН УУГАН ЭРДЭМТЭН, ШУ-НЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН С.ИЧИНХОРЛООГИЙН НЭРЭМЖИТ САН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7.25-д заасан Сангийн тухай тусгай зохицуулалт (цаашид "сан” гэнэ)-г байгуулан ажиллуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. ШУ-ны гавъяат зүтгэлтэн С.Ичинхорлоогийн нэрэмжит санг түүний үр хүүхдүүд, аж ахуйн нэгж, байгууллага, агрономч төгсөгчдөөс өгсөн хандив тусламжийн мөнгөн хөрөнгөөр байгуулна.
1.3. Салбартаа манлайлан ажилласан шилдэг нэг судлаачид, агрономчид жил бүр ШУ-ны гавъяат зүтгэлтэн С.Ичинхорлоогийн нэрэмжит цом, мөнгөн шагналыг /500 000 төг/ олгоно.
1.4. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг Монголын Агрономчдын холбооны гүйцэтгэх захирал хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1. С.Ичинхорлоогийн үр хүүхдүүд, аж ахуйн нэгж, байгууллага, агрономч төгсөгчдөөс өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламж;
2.1.2. Сангийн тухайн жилийн зарцуулагдаагүй чөлөөт үлдэгдэл хөрөнгө;
2.1.3.Сангийн хөрөнгийн үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүүгийн орлого;
2.1.4.Бусад эх үүсвэр.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1. Сангийн хөрөнгийг төрийн бус байгууллагын тухай хуулийн 7.25-д заасан Сангийн тухай тусгай зохицуулалт -д заасан дараах арга хэмжээнд зарцуулна:
3.1.1. Байгууллага, салбартаа онцгой үр бүтээл гарган идэвх зүтгэлтэй ажилласан агрономчдод С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал олгоход;
3.1.2.Агрономын 2-3-р ангийн шилдэг, үе дамжсан агрономч болохоор сурч байгаа оюутны тэтгэлэгт 500 000-1000 000 төг олгоход;
3.1.3.Ээрүүл мэндийн шалтгаанаар удаан хугацаагаар өвчтэй байгаа холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ахмад агрономчдод эмчилгээний зардалд нь зориулж мөнгөн тусламж үзүүлэх;
3.1.4.Гавъяат агрономчид нас барсан тохиолдолд мөнгөн тусламж олгох;
3.2. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөл нь сангийн мөнгөн дэмжлэгийг бүрдүүлэх, сан ажиллуулах журмыг батална.
3.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно.
3.4. Шилдэг судлаач, агрономчийн тодорхойлолт, бүтээлийн танилцуулгыг салбар холбооноос албан ёсоор удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад 12-р сарын 20-ны дотор ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
3.5. Сангаас дэмжлэг, тусламж авахыг хүссэн ахмад агрономчдын ар гэрээс нас барсны гэрчилгээг салбар холбоогоор дамжуулан удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлнэ /3.1.3-д заасан шаардлагыг хангасан гэх /.
3.6. Удирдах зөвлөлд салбар холбооноос ирүүлсэн материалуудыг шалгаруулалт хийж 1-р сарын 20-ны дотор эцсийн шийдвэр гаргана.
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан
4.1. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад холбооны хяналтын зөвлөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.
4.2. Агрономчдод шагнал, тусламж, дэмжлэг олгох, сангийн гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг холбооны гүйцэтгэх захирал хариуцан гүйцэтгэнэ.
4.3. Гүйцэтгэх захирал нь сангийн орлого, зарлагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор гаргаж удирдахзөвлөлд тайлагнана.
4.4. Хандивлагч нарт нэгдсэн дугаартай талархал холбооноос олгоно.
Тав. Шилдэг агрономчийн шагнал олгох шалгуур үзүүлэлт
5.1. Холбооны татвараа төлдөг гишүүн байна.
5.2. Салбартаа манлайлан ажилласан шилдэг нэг судлаач, агрономч орон нутгийн салбарын саналыг авсан байна.
------о0о------