14-01-2020, 22:18
Таны мэдлэгт булангаар та бүхэндээ Кинва буюу ээж будааны талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш доктор О.Отгонцэцэг герман хэлнээс орчуулж эмхэтгэн хүргэж байна.
Кинвагийн (Chenopodium quinoa) гарал үүсэл
Кинва нь Андын нурууны өндөрлөг газраас гаралтай ургамал юм. Тэнд 6000 жилийн өмнөөс таримлжуулан ургуулж байжээ. Андын нурууны үржил шим бүхий газруудад тариалж ирсэн нь тэр хавиар орших улс орнуудад түгсэн байна. Энэ нь хойд талаараа Колумба, урд талаараа Аргентин, Чили зэрэг улсуудыг хамаарна. Тариалж байсан бүс нутгуудаас таримлын генетикийн хувьд олон төрөл Титикака нуурын эрэг дагуух Перу, Боливи зэрэг далайн төвшинөөс 4000 м өндөрт орших улсууд юм. Одоо зөвхөн энэ хоёр улсад кинва нь гол таримлуудын нэг байсаар байна. Таримлыг тариалах нь одоо эргэн сэргэх хандлага ажиглагдаж байна. Үүнд: Андын нурууны улсууд болон Африк, Ази болон Арабын хагас Аралууд дээр тариалж байна.
Кинва нь олон зуун жилийн өмнөөс Андын нурууны хүн болон малын гол хоол тэжээл болж иржээ. Мал амьтан навч ишийг нь тэжээлд хэрэглэж харин хүн тэжээллэг үрийг хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.
Олон зууны турш болон сүүлийн жилүүдэд олон төрлийн сортыг эрлийзжүүлэн гарган авсан байна. Зарим сортууд нь өндөр бүсэд зориулагдсан бол зарим нь нам газар ургах онцлогтой. Мөн ургамлын морфологиороо ялгаатай тухайлбал зарим сортууд харьцангуй өндөр ургадаг бол зарим нь давжаа ургадаг. Навчны болон үрийн өнгө нь сорт бүрт харилцан адилгүй тэр ч бүү хэл үрийн хэмжээ болон боловсролтоороо ялгаатай байдаг. Эдгээрээс хамгийн элбэг тохиох нь цэцгийн өнгөнүүд юм. Улаан, ягаан, ногоон, нил ягаан, улбар шар, дарсны улаан, зосон бор, шар тэр ч байтгугай хар өнгөтэй байна. Кинвад 5 төрлийн гол экотипүүд байна. Эдгээр нь тэдний цаг уурын нөхцөлд дасан зохицох болон тариалалтын нөхцөл байдалаар тодорхойлогдоно. Кинвагийн сортууд хоорондоо ялгаатай газар зүйн бүс нутгуудаас гаралтай. Тухайлбал Андын нурууны Колумба, Эквадор болон Боливи, Перу зэрэг улсуудын өндөрлөг газар мөн зөөлөн дулаан уур амьсгалтай Боливийн ойн модтой хэсгээс гаралтай. Өөр гарал үүслийн бүсүүд нь Боливи, Чили, Аргентиний давсархаг хэсэг мөн Чили, Аргентиний цөлөрхөг газраас гаралтай.
"Ээж тариа” хэмээн хүндэтгэдэг
Германы нэрт байгаль судлаач Александр фон Хумболт 19-р зууны эхээр Колбумбад аялахдаа анх Кинвагийн талаар мэджээ. Энэ талаар тэрээр Кинва нь Инкачуудын хувьд Грекийн дарс, Ромын буудай болон Арабын хөвөн гэдэгтэй ижил утга бүхий өндөр ашиг шимтэй ургамал хэмээн тэмдэглэжээ. Энэ ургамал нь Титикака нуурын өмнөд эрэг дээр анх тариалагдаж байсан байх магадлалтай. Тиванакийн эзэнт гүрний ард түмний гол хоол хүнс байсан бөгөөд Инкагийн эрин үед цэцэглэн хөгжиж байсан тариалан юм.
Инкачууд Куллку хэмээх домогт шувууг тэдэнд эхний кинвагийн үрийг авчирч өгсөн хэмээн итгэдэг байна. Тиймээс кинваг "ээж тариа” хэмээн өргөмжилсөн байна. Инкагийн захирагчид Кинвагийн үрийг дараагийн жил тарихдаа алтаар хийсэн гадас ашигладаг байжээ. Одоогийн Андын нуруу орчмын газар юм.
Испаний булаан эзлэгчидийн хувьд кинва нь ядуучуудын хоол хэмээн үздэг байжээ. Христийн шашинтай хүмүүсийг кинваг тариалахыг хориглож байсан учир нь инкачууд кинваг шашины баяр ёслолдоо ашигладаг байжээ. Гэсэн ч кинвагийн үр устаж алга болоогүйгээр барахгүй хамгийн муу газар нутагт тариалж байсан ч түүнд хамгийн сайн ургах нөхцөл нь болж байсан. Кинвагийн хүний биед үзүүлэх шим тэжээлийг танин мэдсэнээр түүний сэргэн мандалтын үе нь өнгөрсөн зууны 70-аад оноос эхэлсэн гэж үздэг. Одоогийн байдлаар хэзээч өмнө нь байгаагүйгээр тариалалт нэмэгдсэн. Ихэнх талбайнууд нь Боливи улсад байна. Энэ хэмжээ нь Мюнхен хотыг хоёр дахин томосгосонтой ижил юм. Перу улсад байх талбайн хэмжээ нь хагастай тэнцэх харин Эквадорын кинвагийн тариалан нийт тариалангийн зургааны нэгтэй тэнцэнэ. Гэсэн хэдий ч 1м2 талбайгаас хураан авах үрийн ургацаар перучууд 100 гр/м2 дээш, боливчууд 60 гр/м2 хүрэхтэй үгүйтэй, харин эквадорчууд 85 гр/м2 авдаг байна.
Тоо баримтууд
Ботаник нэр: Chenopodium quinoa
Луулийн овгийн ургамал бууцай болон хүрэн манжинтай нэг овгийн ургамлууд
түүний үрийг хэрэглэнэ.
Боливи 3000 төрлийн экотипүүд байна.
Үрийн 66 төрлийн өнгө байна.
Агуулагдах бодис:
-Уураг 11-18 %
- Эрдэс бодис: Кали, Кальци, Магни, Фосфор, Төмөр, Цайр, Манган
- Витамин: B1, B2, B3, C, E
- Амин хүчлүүд: 10 чухал элмент
- Өөх тосны хүчил: Омега-3, линолийн хүчил
- Тос: 2-10 %
- Глютен: байхгүй
Орчинд тавих шаардлага:
-Далайн түвшинөөс дээш 4.500 м хүртэл
-Температур -8 аас +39 °C
-Усны хэрэглээ бага, 300 мм хур тундас хангалттай
- Ургалтын хугацаа: 110- 210 өдөр
Тариалалт:
-6000 жилийн өмнөөс тариалсан.
-Гарал үүсэл: Өмнөд Америкийн Колумбаас Чили хүртлэх газар нутаг.
-Тариалалт нь Америк, Канад, Гавана, Энэтхэг, Балба, Эмират улс болон европын зарим улсууд Англи, Франц, Дани, Швед, Голланд болон Итали.
Тариалалт явуулдаг улс орон (2010)
-Боливи: Тариалагдсан талбай 63.010 га, Ургац 36.106 тн
-Перу: Тариалагдсан талбай 35.313 га, Ургац 41.079 тн
-Эквадор: Тариалагдсан талбай 990 га, Ургац 840 тн
Экспорт явуулдаг гол улс (2009)
-Боливи: 15.116 тн
-Перу: 2.400 тн
Кинвагийн ач холбогдол
Кинва нь шим тэжээлийн агуулалтаар өндөр таримал. Үрэнд агуулагдах уургийн агууламж нь сортоосоо хамаарч 11-18 % байна. Уургийн хүний бие махбодид шингэцтэй хэлбэр үр тарианы ургамлууд болох цагаан будаа болон улаан буудайтай харьцуулахад адил байна.
Хамгийн гол зүйл нь уургийн үндэс болсон амин хүчлүүд юм. Ялангуяа түүнээс 10 амин хүчил чухал байдаг. Эдгээр нь кинвад агуулагдана. Эдгээр амин хүчлүүд нь хүний биеийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй бие организм өөрөө боловсруулдаггүй тул үүнийг зайлшгүй гаднаас тэжээл байдлаар авдаг. Хамгийн чухал амин хүчил болох лизиний агууламж кинвад өндөр агууландана. Лизиний дутагдал нь бие махбодид явагдах бодисын солилцоог саатуулах өсөлт хөгжилтөнд саад болдог. Кинвагийн уургийн өндөр агууламж болон уургийн шингэцтэй байдал нь түүнийг өөр ямарч тарималаас илүү үнэт байдлыг харуулж байна. Үүнээс гадна Кинва нь олон төрлийн эрдэс бодис, витамин болон тосны хүчлүүд, ялангуяа линолын хүчил, омега-3 тосны хүчлийг агуулдаг.
Тариалалт
Өмнөгч: төмс болон бусад үр тарианы ургамал хамгийн тохиромжтой. Харин хүнсний ногоонууд болон өмнөгч таримал нь хөрсөнд азотыг ихээр үлдээсэн байх нь хамгийн тохиромжгүй.
Кинвагийн шим тэжээлийн агууламж
|
Нийт азот кг/цн |
P2O5 кг/цн |
K2O кг/цн |
CaO кг/цн |
MgO кг/цн |
Кинва үрэнд |
2,6 |
1,1 |
1,2 |
0,1 |
0,4 |
Кинва сүрлэнд |
1,2 |
0,4 |
4,4 |
1,4 |
0,4 |
Хөрс боловсруулалт
Кинвагийн үр соёолохдоо хөнгөн хөвсгөр, чийгийн хангамж багатай хөрсийг шаарддаг. Учир нь үр ургахдаа хэт их устай үед амархан муудаж ялзарч ургах чадваргүй болдог.
Үрийн нягтрал: 1м2 талбайд 100-200 ш соёололтой үр
Үрийн хэмжээ: 1 га талбай 3-6 кг
Үр суух гүн: 1-2 см
Мөр хоорондын зай: 30-50 см, мөр хооронд сийрүүлэх багажаас шалтгаална.
Бордоо
Үржил шимийн хангамжаар дунд зэргийн талбайг бордох шаардлагагүй. Азотын хэт өндөр агууламж нь боловсролтын сааруулах шалтгаан болно.
Хог ургамалтай тэмцэх
Кинваг аль болох хог ургамалгүй талбайд тариална. Ургамлыг 10-15 см өндөр ургах хүртэл 1-3 удаа мөр хоорондын боловсруулалт хийнэ. Мөрөнд дэх хог ургамлыг гараар устгана. Цагаан лууль (Chenopodium album) гэх хог ургамалтай гадна тал ижил харагдах тул түүнээс ялгахад хэцүү байдаг.
Кинвагийн өсөлт хөгжлийн үе шатууд
-Тарилт – Цухуйлт хүртэл
-Цухуйлтаас -Нахиалалт болон залаалалт хүртэл
-Нахиалалт болон залаалалтаас-Цэцэглэлт хүртэл
-Цэцэглэлтээс-Боловсролт хураалт хүртэл
Өвчин хортон
Хааяа нэг хортон шавьж гардаг.
Хураалт
Хураалтын техник: Үр тариа хураах комбайны хадагч болон тусгай зориулалтын цайруулах төхөөрөмж түүний тохируулгыг жижиг үрийн заалт болон эргэлтийг нам төвшинд тохируулна.
Хураах хугацаа: Үрийн чийг 35 %-иас бага болсон үед хураалтыг хийхэд хорогдол хамгийн бага байна.
Ургац
Тариалалт явуулсан жилийн байдлаас хамаарч ургацын байдал өөр байна. Дундажаар үрийн ургац 1-3 тн/га, ногоон массын ургац 7 тн/га байна.
Үрийн хадгалалт ба хатаалт
Үрийг хураасны дараа чанарыг алдагдуулахгүй тулд хурдан хугацаанд 40 градусд байлгаж үрийн чийгийг 10-12 хувьтай болгон бууруулна.
Хэрэглээ
Түүнийг олон салбарт янз бүрийн арга хэлбэрээр хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар үрийг чанах, тээрэмдэж гурил хийх, шарах, дэвтээх, соёолуулж хоолонд болон амттанд хэрэглэнэ. Мөн гоо сайхан, эмийн үйлдвэрлэл, хүнсний нэмэлт болгон хэрэглэдэг. Түүнээс гадна үрийн хальсыг нь байгалийн гаралтай биеийн саван үйлдвэрлэхэд хэрэглэнэ.