23-01-2025, 21:55
Монголын Агрономчдын холбооны дээд шагнал болох Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагнал 2024 оны шилдэг агрономичоор 2025 оны 1-р сарын 17-ны өдөр удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ХААИС-ийн багш, доктор Ж.Очир шагнагдлаа. Тэрээр Монгол улсын жимс жимсгэний аж ахуйд ялангуяа чацаргана тариаланд зөвлөхөөр, ХААИС-д 20 гаруй жил идэвх санаачилгатай ажиллаж сүүлийн жилүүдэд Хүлэмжийн аж ахуйд ухаалаг технологийг нутагшуулан ажиллаж байгааг өндрөөр үнэлэн шагнаж буй билээ.
Цаашдын ажилд өндөр амжилт хүсье!
Агрономчдын холбооны тэргүүн доктор.Sc, дэд Профессор Б.Амарсанаа шагналыг гардуулж өгч буй нь
Агрономчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон ХААИС-ийн багш нарын төлөөлөл