Уриалга


Монгол эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хүн ардынхаа өмнө хүлээсэн эрхэм үүргээ ухамсарлан газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой байлгахын тулд агрономчдын ур чадварыг хөгжүүлэх, тэдний эрх ашиг, ажлын байрны орчныг баталгаатай байлгах зорилгоор "Монголын Агрономчдын Холбоо” Нийгэмд Үйлчлэх ТББ байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байна.

Ирээдүй хойч үеийнхэндээ эх орныхоо үржил шимт газраа өвлүүлэн үлдээж, хүн амаа эрүүл хүнсээр хангах, нийгмийн тогтвортой хөгжлийг бий болгохоор мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн салбар нь Монгол улсын хөгжлийн гарц гэдэгт бид итгэдэг бөгөөд ухдаг биш ургуулдаг алтыг үржүүлдэг агрономч мэргэжлээрээ бахархдаг.

Монгол Агрономч та энэ цаг үед бидэнтэй нэгдэн уралцаж доошилдог улс төрийг бус, урагшилж хөгжих ирээдүйн гарц эх орныхоо тариаланг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулах үйл хэрэгт мэдлэг оюун, дадлага туршлага, ур чадвар, итгэл үнэмшлээрээ хамтран ажиллаж хойчийн өдөр бахархалтайгаар дуурсагдах хэцүү боловч хүндтэй үйлсэд дэм болно уу.

Монголын газар тариаланг мэргэшсэн тариалан болгохын төлөө хамтдаа зүтгэе

"МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБОО”

НҮ ТББ-ын үүсгэн байгуулагчид

2017 оны 01 сарын 11

Хаяг: monagronomist@gmail.com

Утас: 99256773,99176123