Тэргүүний мэндчилгээ

Тэргүүний мэндчилгээ

Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой байлгахын тулд агрономчдын ур чадварыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэмд сурталчлах зорилготой бид ажиллаж байна.

Ирээдүй хойч үеийнхэндээ эх орныхоо үржил шимт газраа өвлүүлэн үлдээж, хүн амаа эрүүл хүнсээр, мал аж ахуйг тэжээлээр хангаж улмаарнийгмийн тогтвортой хөгжлийг бий болгохоор мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн салбар нь Монгол улсын хөгжлийн гарц гэдэгт итгэдэг бөгөөд бид агрономч мэргэжлээрээ бахархдаг.

Монголын агрономчид, ахлах, тэргүүлэх, зөвлөхүүдийг мэргэжлийн салбарын манлайлагчид болгох, үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөхүйцтүвшинд давтан сургах замаар нийгэмдагрономч мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллана.

Газар тариалангийн салбарын бүхий л хууль тогтоох, хэрэгжүүлэх байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж агрономчдын үнэ цэнийг сайжруулах тал дээр илүү анхаарах болно.

Агрономчдын дуу хоолойг нийгэмд хүргэх мэргэжлийн, төгсөгчдийн холбоо нь байж, орчин үеийн дэвшилтэт технологи, техникийг салбарын үйлажиллагаанд нэвтрүүлэн, захиалгат судалгаа, сургалтуудыг зохион байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлийг мэргэшүүлэхэд анхааран ажиллаж байна.

Дэлхийн хүн амын өсөлт, хоол хүнс хомсдох, уур амьсгалын өөрчлөлт зэрэг биднээс үл хамаарсан сорилтуудад дасан зохицох шаардлага тулгарсаар байгаа энэ үед манай холбооны хувьд агрономчдын ур чадварыгтасралтгүй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн чадварлаг удирдагч болоход нь туслахад бид чиглэж ажилласаар ирлээ. Цаашид олон улсын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах болно.

"Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын гишүүд, дэмжигчид та бүхний ажил үйлс улам хөгжин, чанартай, арвин ургацын эзэд байхыг хүсэн ерөөе.