Дүрэм
ТББ- ын 2017 оны 01 дугаар сарын 11 - ныөдрийн үүсгэн байгуулагчдынтогтоолоор батлав.
"Монголын агрономчдын холбоо"нийгэмд үйлчлэх (HY)Төрийн Бус Байгууллагын Дүрэм
Нэг. Нийтлэл үндэслэл
Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс төрийн бус байгууллага / нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус / байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
Үүсгэн байгууллагчдаас төрийн бус байгууллага тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно.
Төрийн бус байгууллага нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ.
Төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
Хоёр : Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр
Оноосон нэр:"Монголын агрономчдын холбоо"
Эрх зүйн хэлбэр : ТББ
Зохион байгуулалтын хэлбэр: Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага
Гурав : Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил
Хаяг:
Улс, хот : Монгол улс ,Улаанбаатар хот
Сум дүүрэг: ХУД Баг, хороо : 11 хороо
Гудамж хороолол : 6 хэсэг ХААИС - төв байр, 239 тоот
Шуудангийн хайрцагны № 10 УБ, Хан-Уул дүүрэг Индекс:17024
Е- майл хаяг: monagronomist@gmail.com
Харилцах утас : 99256773,99176123
|
Дөрөв : Төрийн бус байгууллагын зорилго
Холбоо нь агрономч мэргэжлийн үүрэг ач холбогдлыг сурталчлах, агрономчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах, Газар тариалангийн салбар дахь мэргэшсэн үйл ажиллагааг дэмжихэд бидний эрхэм зорилго оршино.
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
1.Улс орон, нийгмийн хөгжилд газар тариалангийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг төр, олон нийтэд сурталчлах
2.Монгол орны газар тариалангийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд агрономчид, судлаачдын анхаарлыг хандуулах
3.Төр засгийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд агрономч мэргэжилтний үүрэг оролцоог нэмэгдүүлэх
4.Агрономч мэргэжилтний ажлын байрны хүртээмж, хангамж, эрэлт хэрэгцээ, нийгмийн халамж, ур чадварыг хөгжүүлэхэд төр олон нийтийн анхаарлыг хандуулж урамшуулал хариуцлагын жишиг орчин бүрдүүлэх
5.Олон улсын жишигт хүрсэн газар тариалангийн судалгаа, сургалт, үйлдвэрлэл явуулахад мэргэжлийн үүрэг оролцоог нэмэгдүүлж үр дүнг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
6.Үндэсний хэмжээнд мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, залуу халааг бэлтгэх, нийгэм эдийн засгийн хөгжилд салбарын хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх цогц бодлого боловсруулах
Тав . Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо
5.1. Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.
5.2.Холбооны эрх барих дээд байгууллага нь үүсгэн байгуулагчдын хурал байна.
5.2.1 Гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийг сонгоно. Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
•Удирдах зөвлөлийн даргыг сонгох
•Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
•Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
•Байгууллагын жилийн төсөв батлах
•Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
•Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох
•Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
•Холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох;
•Хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах
•Дүрэмд заасан бусад бүрэн эрх
5.3. Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах , удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.
5.4. Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
•Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
•Хууль, гэрээнд заасан бүрэн эрх
5.5. Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна.
5.6. Хяналтын зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар томилж чөлөөлнө.
5.7. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ТББ-ын гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.
5.8. Хяналтын зөвлөл нь дараах үндсэн үүрэгтэй
•Гүйцэтгэх удирдлага болон ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих
• ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих
Зургаа: Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дээд доод хязгаар
6.1Удирдах зөвлөл нь сөөседоошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
6.2 Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр сонгож батлана.
6.3 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
6.4.Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
- Нас барсан
- Хүндэтгэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан
- Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй
- Монгол улсын хууль тогтоомж, ТББ-ын дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн
-Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. 1 удаа улируулан сонгож болно.
Долоо.Гишүүнчлэл
7.1 Холбооны гишүүний эрх зүйн байдал
7.1.1 Холбооны гишүүн-Холбооны эрхэм зорилго, дүрэм, дотоод журмыг хүлээн зөвшөөрч монгол улсын газар тариаланг мэргэшсэн тогтвортой болгох эрмэлзлэлтэй агрономч /дээд, дунд боловсролтой/ мэргэжилтэй монгол улсын иргэн тус холбоонд сайн дурын үндсэн дээр гишүүнээр (цаашид гишүүн гэх) элсэж болно.
7.1.2 Холбооны гишүүний бүртгэлийг Холбооны удирдах зөвлөл хариуцаж, өөрчлөлт хөдөлгөөнийг шийдвэр гарснаас хойш ажлын хоёр хоногийн дотор хийнэ.
7.1.3. Холбоо нь хүндэт болон оюутан гишүүнтэй байж болно. Эдгээр гишүүд нь 7.1.1-т заасан гишүүнд хамаарахгүй.
7.1.4. Холбоонд эрхэм, зорилго, дүрмийг дэмжсэн мэргэжлийн бус иргэн, байгууллага холбооны дэмжигчээр элсэжболно.
7.1.5. Гишүүдийн тоо өргөжиж орон нутагт үйл ажиллагааг зохицуулах бололцоотой болсон үед салбар хороо байгуулж бие даасан журмаар зохицуулна.
7.1.6. 40 гишүүн тутамд 2 удирдах зөвлөлийн гишүүн нэмж сонгож болох бөгөөд удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж бүх гишүүдийн хурлаар баталгаажуулснаар хүчинтэй болно.
Найм : Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар
8.1.Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.
8.2.Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
8.3. Ээлжит хурал нь улиралд 1 ээс доошгүй удаа хуралдана
8.4. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 1/3-ээс доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
8.5. Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс цөөнгүй удаа удирдах зөвлөлийн шийдвэрээр хуралдуулна.
8.6.Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/2 хувь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.
Ес: Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр
9.1.Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
9.2.Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтлөнө.
9.3.Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.
9.4 Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
Арав. Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл
10.1.Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд эаасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.
10.2.Төрийн бус байгууллагыг дараах үндэслэлээр татан буулгана.
• Эрх бүхий байгууллагын шийдвэр
• Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн , хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гаргасан.
• Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан
10.3.Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
10.4.Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.
Арван нэг.Төрийн бус байгууллагын санхүүжилт
11.1Төрийн бус байгууллагын орлого дараах эх үүсвэрээр бүрдэж болно.
·Гишүүдийн элсэлтийн хураамж болон жилийн татвар
·Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн ажиллагаанаас олсон орлого
·Иргэд аж ахуй нэгж, байгууллагын хандив, тусламж
·Эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд зориулан төсөв болон бусад эх үүсвэрээс олгосон хөрөнгө
11.2 Холбооны төвлөрсөн хөрөнгийг зөвхөн холбооны дүрэмд заасан зориулалтаар зарцуулна.
11.3 Гишүүний татвар улиралд 15000, жилдээ 60000 төгрөг байна.
11.4 Татварыг жил бүрийн 1-р улиралд багтаан холбооны дансанд төвлөрүүлнө.
11.5 Орон нутгийн салбар хороо нь гишүүний жилийн татварын 60%-ийг холбооны дансанд жил бүрийн 1-р улиралд багтаан шилжүүлнэ.
11.6 Холбоо нь нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тухайн жилийн татвар, хандив, тусламж, үйл ажиллагааны орлого, түүний зарцуулалтын тайланг гаргаж байна.
11.7 Холбоо нь орлогоо холбооны зорилго, дүрмэнд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зарцуулна.
11.8 Холбооны гишүүд үүргээ гүйцэтгэхэд гаргасан зардлыг нөхөн олгож болно.
11.9 Дэмжигч иргэн, байгууллага нь хандив өгч болно.
Арванхоёр. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
12.1 Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
12.2. Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.
Арван гурав. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
13.1 Холбоо нь гадаад харилцааг идэвхитэй хөгжүүлж ижил төстэй байгууллага, хувь хүмүүстэй урт болон богино хугацаатай гэрээ байгуулж ажиллана.
13.2 Холбооны зорилго, үйл ажиллагаатай нийцэх олон улсын байгууллагатай харилцах, гишүүнчлэлийн асуудлыг авч үзэх боломжтой.
13.3 Улс төр, шашнаас бусад чиглэлээр гадаад дотоодын байгууллага хувь хүмүүстэй чиг үүргийн дагуу хамтын ажиллагаа явуулж болно.
13.4 Гадаад дотоод ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай гишүүнчлэлийн асуудлаар харилцаж болно.