Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/agronmuv/public_html/engine/classes/templates.class.php on line 217
"Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ нь Монгол улсын газар тариалангийн мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, агрономч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, салбарын өмнө тулгамдсан асуудлын хүрээнд ээлжит багц сургалтуудыг зарлаж байна.
Сургалтанд 1975 оноос хойш төгссөн агрономчид хамрагдах боломжтой. Энэ хугацаанд манай орны газар тариалангийн технологийн хувьд чанарын ялгаатай хэд хэдэн үеийг дамжин хөгжсөн тул төгсөөд 10-15 жил ажилласан агрономчид ахлах зэрэглэлд, 15-20 жил ажилласан бол тэргүүлэх зэрэглэлд, 20-оос дээш жил ажилласан бол зөвлөх зэрэглэлд ур чадварын сургалтанд хамрагдан шалгалт өгөх боломжтой.
Сургалт 2024.12.02-06- өдрүүдэд 10.00 -18.00 цагт Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдана.
Сургалтыг салбартаа тухайн асуудлаар мэргэшсэн, дадлага туршлагатай судлаач багш нар удирдан явуулах бөгөөд хяналтын тоо цөөн тул та мэдүүлгээ яаралтай ирүүлнэ үү! Бүртгэлийг monagronomist@gmail.com хаягаар болон 99256773, 99176123 утсаар холбогдож хийнэ үү. /Ажил байдлын тодорхойлолт бүтээлийн жагсаалт, мэдүүлэг ..../ Төлбөрийг ХААН банкин дахь "Монголын Агрономчдын Холбоо” НҮТББ –ын 5028612144 тоот дансанд тушааж баримтыг ирүүлнэ үү.Үүнд:
Агрономын мэргэшлийн зэрэг олгох сургалт:
Ахлах-3 өдрийн сургалтын төлбөр -200.0 мян.төг
Тэргүүлэх-4өдрийн сургалтын төлбөр -250.0 мян.төг
Зөвлөх-5 өдрийн сургалтын төлбөр - 300.0 мян.төг
Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой байлгахын тулд агрономчдын ур чадварыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэмд сурталчлах зорилготой бид ажиллаж байна.
Ирээдүй хойч үеийнхэндээ эх орныхоо үржил шимт газраа өвлүүлэн үлдээж, хүн амаа эрүүл хүнсээр, мал аж ахуйг тэжээлээр хангаж улмаарнийгмийн тогтвортой хөгжлийг бий болгохоор мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн салбар нь Монгол улсын хөгжлийн гарц гэдэгт итгэдэг бөгөөд бид агрономч мэргэжлээрээ бахархдаг.
Монголын агрономчид, ахлах, тэргүүлэх, зөвлөхүүдийг мэргэжлийн салбарын манлайлагчид болгох, үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөхүйцтүвшинд давтан сургах замаар нийгэмдагрономч мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллана.
Газар тариалангийн салбарын бүхий л хууль тогтоох, хэрэгжүүлэх байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж агрономчдын үнэ цэнийг сайжруулах тал дээр илүү анхаарах болно.
Агрономчдын дуу хоолойг нийгэмд хүргэх мэргэжлийн, төгсөгчдийн холбоо нь байж, орчин үеийн дэвшилтэт технологи, техникийг салбарын үйлажиллагаанд нэвтрүүлэн, захиалгат судалгаа, сургалтуудыг зохион байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлийг мэргэшүүлэхэд анхааран ажиллаж байна.
Дэлхийн хүн амын өсөлт, хоол хүнс хомсдох, уур амьсгалын өөрчлөлт зэрэг биднээс үл хамаарсан сорилтуудад дасан зохицох шаардлага тулгарсаар байгаа энэ үед манай холбооны хувьд агрономчдын ур чадварыгтасралтгүй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн чадварлаг удирдагч болоход нь туслахад бид чиглэж ажилласаар ирлээ. Цаашид олон улсын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах болно.
"Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын гишүүд, дэмжигчид та бүхний ажил үйлс улам хөгжин, чанартай, арвин ургацын эзэд байхыг хүсэн ерөөе.
]]>Сэтгүүлийн үнэ -10000 төгрөг
Сэтгүүлийн үнэ -10000 төгрөг
сарын 11-ний өдрийн хурлаар
хэлэлцэн батлав.
МОНГОЛЫН АГРОНОМЧДЫН ХОЛБООНЫ "ШИЛДЭГ ОЮУТАН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. ХААИС-ийн АЭС-ийн Агрономын ангийн оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэх, чадварлаг мэргэжилтэн болоход дэмжлэг үзүүлэх, агрономч мэргэжлийг сурталчлах, нэр хүндийг нь нэмэгдүүлэх зорилгоор Монголын Агрономчдын Холбооны нэрэмжит оны шилдэг оюутанг шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.
ХОЁР. ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
2.1 ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлж, сурлагын өндөр амжилт гаргасан, манлайлагч, бүтээлч тэргүүний оюутныг шалгаруулна.
2.2. Суралцах хугацаандаа сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "Монголын Агрономчдын Холбоо” ТББ–ын нэрэмжит тэтгэлэг олгож, нийтэд сурталчилна.
2.3. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ–ын нэрэмжит тэтгэлэгийг доорхи шалгуур үзүүлэлтийг хангасан оюутанд олгоно. Үүнд:
Ø Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
Ø Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
Ø Анги, хамт олноо сурлагаараа манлайлагч
ГУРАВ. ДҮГНЭХ ЖУРАМ
3.1. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын нэрэмжит тэтгэлэг нь тухайн оюутны сургалтын төлбөрийн 25-50 хүртэлх хувь байна.
3.2. Нэрэмжит тэтгэлэгийг жилд нэг удаа 2, 3-р курсын 1 оюутанд жил бүр олгоно.
3.3. Шалгуур үзүүлэлтийг хангасан курс тус бүрээс 2 оюутанг сургалтын алба, зөвлөх багш тодорхойлж материалыг "Монголын Агрономчдын Холбоо” ТББ –д 01–р сарын 01–ний дотор ирүүлнэ.
3.4. "Монголын Агрономчдын Холбоо” ТББ нь удирдах зөвлөлийн хурлаараа ирүүлсэн материалыг хэлэлцэж, нэрэмжит тэтгэлэг олгох оюутанг шалгаруулж, "Монголын Агрономчдын Холбоо” ТББ-ын нэрэмжит тэтгэлэгийг батламжийн хамт гардуулна.
3.5. Нэрэмжит тэтгэлэгийг тухайн жилийн сүүлийн хагаст гардуулна.
]]>
ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит цом
Агрономын салбарт үлгэр дууриалалтай тэргүүлж, салбарын бодлого тодорхойлоход түүчээ болж байгаа агрономчид ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ичинхорлоогийн нэрэмжит шагналыг Монголын Агрономчдын Холбооноос жил бүр 1 агрономчид олгох журам өнгөрсөн жилд батлагдан хэрэгжиж эхэллээ. С.Ичинхорлоогийн нэрэмжит хоёр дахь шагналыг "Дэлгэр-Уянга”компаний захирал, МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатарт Удирдах зөвлөлийн гишүүдээс гардууллаа.
Удирдах зөвлөлийн дарга дэд Профессор. доктор.(Sc) Б.Амарсанаа шагналыг гардуулж өгч буй нь
МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатар 1980 онд агрономч мэргэжил эзэмшиж БТЭШХ-ээс ажлын гараагаа эхэлж улмаар Баянчандманы цэргийн САА, Жаргалантын САА-н ерөнхий агрономчоор ажиллаж нийгэм солигдоход Дэлгэр –Уянга компаниа байгуулж, Монгол улс хятадын цардуулын төмс идэж, эх орны сортууд хөгширч ургац авахаа больсон цаг үед Голланд, Германы эрчимжсэн сортын үрийг үржүүлэн, "Монгол төмс” хөтөлбөрийн албан ёсны үр үржүүлэгчээр ажиллаж Монгол улсын төмсний салбарыг сэргээн хөгжүүлэхэд шинэ сортуудыг тариалан төмсний үрийг үйлдвэрлэн үржүүлж салбартаа нийлүүлсээр байна. Хүн амыг эрүүл төмсний үрээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, агрономчдод үлгэр дууриалал болж яваа ахмад үйлдвэрлэлийн шилдэг агрономч юм.
Агрономчдын холбооны удирдах зөвлөлийн хамт олон
]]>
]]>
Агрономчдын давтан сургалт 2023 оны 12 сарын 12-ноос 12-р сарын 17-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Давтан сургалтыг цахим болон танхим хослосон хэлбэрээр явууллаа.
Сургалтанд сууж мэргэжлээ дээшлүүлсэн агрономчиддоо амжилт хүсье!
1. Редакцийн зөвлөл
Ахлагч :О.Мөнхжаргал
Гишүүд: Б.Амарсанаа, Л.Даваа , Ж.Намбар, Д.Ундармаа, Ж.Оюунгэрэл
2. Бодлого төлөвлөлтийн баг
Ахлагч : Б.Амарсанаа
Гишүүд: Л.Даваа, Б.Одонхүү, О.Мөнхжаргал, Т.Төрмандах, Б.Одгэрэл, Н.Баярсүх, Ц.Пүрэвдорж
3. Сургалтын баг
Ахлагч: Ж.Оюунгэрэл
Гишүүд: Ц.Пүрэвдорж, Б.Ундрах, О.Отгонцэцэг, Б.Одгэрэл, Б.Амарсанаа
4. Үйлдвэрлэлийн /зөвлөх үйлчилгээний/ үйл ажиллагааны баг
Ахлагч: Ж.Очир
Гишүүд: Л.Даваа, Т.Төрмандах, А.Лувсандагва, Ц.Пүрэвдорж, Б.Ундрах, зөвлөх баг
5. Хамтын ажиллагааны баг
Ахлагч: Д.Ундармаа
Гишүүд: Н.Баярсүх, Ж.Оюунгэрэл, О.Отгонцэцэг, Ж.Очир
Холбооны зөвлөх баг
1. МУ-ын гавъяат агрономч, доктор (Sc), профессор Б.Дорж
2. Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан
3. МУ-ын гавъяат агрономч Ж.Сүрэнхорлоо
4. МУ-ын гавъяат агрономч Л.Болдбаатар
5. Доктор, профессор Нинж
Б. Доктор, профессор Ж.Чулуунбаатар
6. Доктор, профессор Д.Алимаа
7. Доктор, дэд профессор Н.Цэрэнтогтох
8. Агрономч Д.Цэвэлмаа
9. Агрономч Ц.Авирмэд
]]>